УИХ-ын гишүүн С.Ганбаатар 2004 оноос хойш Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэж жагсаал цуглаан хийж байр сууриа илэрхийлсээр ирсэн. Тэрбээр энэ гэрээг хийхэд гар бие оролцсон Сангийн сайд асан УИХ-ын гишүүн С.Баярцогттой халц мэтгэлцэж байсан билээ. Харин өнөөдөр “Рио Тинто” болон Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ын гишүүд уулзах гэж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.
- Таны олон жил ярьсан зүйлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр ярьж, дэмжлээ. Үүн ямар байр суурьтай байна вэ?
- Оюутолгойн гэрээнд өөрчлөлт хийнэ гэдэг миний хийсэн ажил гэхээсээ илүү Монголын ард түмэн дэмжиж байсан зүйл. Нийт ард иргэд зөв ойлголт авахад улс төрчид буруу бодолтой байсан ч зөв зүйл хийхээс өөр аргагүй болдог. 2004 оноос хойш би тэмцэл хийж 2005 онд хамгийн анх өлсгөлөн зарлаж байсан. Өнөөдөр болох “Рио Тинто” болон Монголын ТУЗ-ын гишүүдийн уулзалт бол анхны алхам. Цаашид Оюутолгойн гэрээг монголчуудад ашигтай болгох олон алхам хийгдэнэ. Өнгөрсөн тав дахь өдрийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийм хүчтэй байр суурь барьсанд би маш их баярлаж байна. Ийм шийдвэр гаргахад үнэхээр хүнд байсан байх. Тиймээс Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид талархаж байна. Монголын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нь ард түмэнтэйгээ нэг талд зогсоно гэдэг бидний хүсэл мөрөөдөл юм. Мэтгэлцээний үед миний нүд рүү гараа хийчих гээд нэг хүн савчаад байсан бол бид тэр хүний хүүхдийн төлөө явж байгаа. Тэр хүний цаана байгаа шар толгойтой хүнд би асуудлыг ойлгуулах гэж явж байна. Бид хоёрыг хараад сууж байгаа сая сая монголчуудад зөв мэдээлэл өгөх нь миний юу хэлэх вэ гэдгээс чухал асуудал юм. Олон нийтэд гоё харагдаж, асуудлыг өөрийнхөө талд шийдэх гэсэн ойрын бодол хол явдаггүй. Үнэн гэдэг бол үнэн. Үнэнийг хэн ч няцааж болохгүй. “Алтан нарыг алгаараа хааж болохгүй” гэж агуу сайхан үг байдаг. Тэгэхээр түмэн олны маань оюун ухаан үргэлж ялдаг.
- Ерөнхийлөгчийн өгсөн шүүмжлэлээс хамгийн зөв гэж бодсон шүүмжлэл аль нь байв. Ер нь бид аль асуудал дээр нь түлхүү анхаарах ёстой юм бол?
- Ер нь ихэнх нь зөв. Маш олон асуудал дурьдсан ч “Монголын талаас ямар ч хяналт байхгүй” гэдгийг Ерөнхийлөгч онцолж хэлсэн. Өөрөөр хэлбэл баяжуулах үйлдвэр баригдлаа гээд энэ барилга хэдэн төгрөгөөр баригдсан, яаж баригдсан, ямар тоног төхөөрөмж ашигласан, хэнээр бариулсан гэх мэт нь тодорхойгүй. Дараа нь Хятадаас цахилгаан худалдаж авч байна. Энэ хэдэн төгрөгөөр, яаж худалдаж авч байгааг бүү мэд. Ямар ч тодорхой зүйл байхгүй. Тэгэхээр энэ бүх үйл явцад хоёр тал хамт оролцох хэрэгтэй. Ийм олон зүйл дээр хяналт байхгүй байна гэдгийг Ерөнхийлөгч маш гоё хэлсэн.
- Өнөөдөр “Рио Тинто”-гийн уулзалтаас ямар үр дүн хүлээж байна?
- Би Уул уурхайн сайдтай уулзаж санаа бодлоо хэлсэн, бичгээр ч өгсөн. 2033 он хүртэл “Оюутолгой”-н төслөөс Монгол орон ноогдол ашиг авахгүй. Би мэтгэлцээний үеэр тооцоо хийж байхдаа 7.6 хувиар бодсон учир 2031 онд ноогдол ашгаа авч эхэлнэ гэж тооцож байсан. Харин УИХ-ын судалгааныхан 2029 он хүртэл гэж тооцож байсан. Харин чуулган дээр 8 хувиар тооцож, үндсэндээ 2033 он хүртэл бид ямар ч ашиг авахгүй гэдгийг илэрхийлж байгаа. Засгийн газарт тэд албан ёсоор мэдэгдсэн байна лээ. Энэ гэрээг 2009 онд 30 жилээр байгуулсан. Дараа нь 20 гаруй жилээр сунгаж магадгүй. Тэгэхээр 2039 он хүртэл энэ гэрээний дагуу явна. Тиймээс монголчууд зургаан жил л ашиг авч магадгүй. Найман жил “Рио Тинто” татварын 100 хувийн хөнгөлөлт эдэлнэ. Үүгээр юу хэлэх гэж байна гэхээр маш их гайхамшигтай гэрээ гэж байгаа нь андуу ташаа байна л гэсэн үг.
Тэгэхээр өнөөдрийн Оюутолгойн ТУЗ-ын хуралдаанаар энэ гэрээг дахиж үзье, гэрээн дээр хоёр талаасаа эрдэмтдийн баг гаргаж энэ үл ойлголцлыг нэг тийш нь болгоё гэдэг шийдвэрийг гаргахыг зорино. Ийм л шийдвэр гаргахгүй бол задгай мөнгөнд хууртагдаад баярлаад гараад ирэх байх.
-“Рио Тинто”-гийн зүгээс 34 хувийг өөрчлөх бодолгүй байгаа гэсэн мэдээлэл гадны хэвлэлүүдээр цацагдаад байгаа?
- Хувь хамаагүй. Хувиас өөр олон асуудал байгаа. Хамгийн гол нь шийдвэрээ гаргахдаа хамтын шийдвэр гаргаж байя. Мөн гэрээнд маш муу заалтууд байгаа. Маргаан гарсан тохиолдолд маргаанаа шуурхай шийддэг механизм оруулах хэрэгтэй. Юу ч хийх байсан хамтарч ажиллахыг гэрээнд зааж өгөх чухал. Гэрээ шударга бол хэн ч муудалцахгүй. Энэ гэрээнд Монголын талын үүрэг нь дэндчихсэн хэрнээ ямар ч эрх байхгүй.
-Оюутолгойн төлөө цөөнгүй хүн дуугарсаар ирсэн. Ерөнхийлөгчийн байр суурийг сонссоноос хойш ерөнхийдөө хөдөлгөөнд орж байна. Таньд ямар хандлага мэдрэгдэж байна?
-Олон найз нөхөд маань чин шударгаар зүтгэсний төлөө “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг” юм байна гээд баяр хүргэсэн. Тэгэхээр би улам их хичээж, үр дүн гартал нь зүтгэнэ гэж бодож байна.
-“Рио Тинто” өөрөө Монголтой маш эмзэг харилцаатай болоод ирлээ. Өнгөрсөн 5 дахь өдөр л гэхэд “Саусгоби ресурс”-ийн захирлыг Монголоос гарах эрхийг нь хассан?
-“Рио Тинто” Монголчуудтай маш болгоомжтой хандах ёстой. Тэд ямар ч боловсролгүй, ямар ч ардчилал байхгүй орнуудтай харилцаж байсан туршлагаараа бидэнтэй харилцах гэж оролдвол өөрсдөө хүнд байдалд орно. Бидэнтэй Канадад эсвэл Австралид үйл ажиллагаа явуулж байгаа юм шиг харьцаасай гэж хүсч байна.
- Таныг “Үйлдвэрчний эвлэл”-ийн Ерөнхийлөгчийн ажлаа өгөх гэж байгаа гэж дууллаа. Ямар шалтгаантай вэ?
- Би “Үйлдвэрчний эвлэл”-ийн ерөнхийлөгчөөр ажиллаад зургаан жил болж байна. Энэ байгууллага хамгийн буянтай сайхан байгууллага. Би энэ байгууллагын төлөө олон тэмцэл хийхээр төлөвлөж, бэлдчихсэн байгаа. Энэ хаврын томоохон тэмцлийн ажлаа ч эхэлчихсэн байна. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд олон үйлдвэрчнийхээ хөрөнгийг шүүхдэж авч өгсөн. Мөн газар авч өгсөн. Тэрний нэг нь “Үйлдвэрчний эвлэл”-ийн харьяанд байдаг “Индра” рестораны байрыг 4 жил заргалдасны эцэст өнгөрсөн жил анхан шатны шүүхээр манай талд шийдвэр гарсан. Олон мянган хөдөлмөрчдийнхөө өмчийг буцааж өгсөндөө их баяртай байна.
- МҮЭХ-ны эд хөрөнгийг хэн ингэж шамшигдуулаад байсан бэ?
- Өмнө МҮЭХ-ны захирлаар ажиллаж байсан хүн хүүхдүүдтэйгээ нийлж хувьдаа авсан байдаг. Үүнийг би хэвлэл мэдээллээр хэлэхээс ч ичдэг. Бид нэг байгууллага учир нэг нь нөгөөгийнхөө бөгсийг ухаж байгаа юм шиг надад эвгүй байдаг ч би гишүүдийнхээ төлөө хийхээс өөр аргагүй. Харин тэд шүүх дээр ялагдаад энэ өчүүхэн эрх ашигдаа шунасан юм байлгүй намайг УИХ-ын цэцэд өгч УИХ-ийн гишүүн “Үйлвэрчний эвлэл”-ийн гишүүн байж болохгүй гэсэн гомдол гаргасан. Цэц үүнийг хүлээж авсанд би харамсаж байгаа. Өчүүхэн эрх ашгийн төлөө түмний төлөө хийе гэсэн олон тэмцлүүдэд минь гай болно гэж бодож байгаа бол тэд андуурч байна. Би МҮЭХ-ны ерөнхийлөгчтэй, ерөнхийлөгчгүй тэмцэнэ. Харин би өөрийнхөө төлөө “Рио Тинто”-той хэзээ ч заргалдаагүй. МҮЭХ-ны гишүүд өөрсдөө л бүхнийг шийдээрэй гэж хэлмээр байна.
- Хэрэв МҮЭХ-ны Их хурлаар таныг ажлаа үргэлжлүүлэн хийгээсэй гэсэн санал давамгайлвал та яах вэ?
- Тэгвэл би УИХ-ын гишүүнээ өгнө гэсэн үг. Үүнийг бол холбооны гишүүд өөрсөө л шийдэг. Дархан-Уул аймгийн сонгогчдын маань шийдвэр ч бас чухал. Ямар ч шийдвэр гарсан бай хийдэг ажлаа хийгээд л явна.
- Ярилцсанд баярлалаа.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (31)