
Өнөөдөр өглөө Оросын хэд хэдэн нисэх онгоц БНСУ-ын агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрсэнтэй холбогдуулан сөнөөгч онгоцнуудаа хөөргөж тактикийн арга хэмжээ авчээ. БНСУ-ын штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр Оросын нисэх онгоцнууд Зүүн тэнгис дээгүүр байрлах Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах таних бүс буюу KADIZ-д нэвтэрч, хэсэг хугацааны дараа гарсан байна. БНСУ-ын цэргийнхэн нисэх онгоцнууд бүсэд нэвтрэхээс өмнө илрүүлж болзошгүй нөхцөл байдалд бэлтгэн сөнөөгч онгоцнуудыг хөөргөсөн гэж мэдэгджээ.
KADIZ гэдэг нь тухайн улсын агаарын хилд ойртож буй гадаадын нисэх онгоцыг урьдчилан илрүүлэх, таних, болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор тогтоосон агаарын довтолгооноос хамгаалах таних бүс юм. Энэ нь тухайн улсын бүрэн эрхт агаарын орон зайтай адил ойлголт биш. Тиймээс уг бүсэд нэвтэрсэн нь дангаараа улсын хил зөрчсөн гэсэн үг биш юм.
Өмнө нь ч ийм тохиолдол гарч байжээ. 2026 оны зургаадугаар сарын 27-нд Хятад, Оросын 10 гаруй цэргийн нисэх онгоц хамтарсан агаарын сургуулилалтын үеэр БНСУ-ын зүүн болон өмнөд хэсгийн агаарын довтолгооноос хамгаалах таних бүсэд нэвтэрч байжээ. Мөн наймдугаар сарын 25-нд Оросын хэд хэдэн цэргийн онгоц Зүүн тэнгисийн арал болон Докдо арлын орчимд байрлах тус бүсэд нэвтэрч гарсан байна.
Б.Туяамарал

























































Сэтгэгдэл (2)