Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой “Дээлтэй Монгол-2026” наадам Д.Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү баярын жагсаалд өв соёлын илэрхийлэл болох гайхамшигт үндэсний хувцсаараа гоёсон дүүргийн 1-20 дугаар хорооны 650 гаруй иргэн, Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагч оролцлоо.
























































