Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 8 дугаар ээлжит хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж 12 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2026 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний явцын тухай"
-"Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай"
-"Дүүргийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Түр хамгаалах байр байгуулах тухай"
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах тухай"
-"Эрүүл мэндийн төвийн харьяа “Сэлбэ” нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ зохион байгуулах тухай"
-"Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, спортын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай"
-"Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөр батлах тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөний явцын тухай"
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Төрийн цол, одон медальд дэмжин уламжилсан тухай" асуудлыг ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.





















































