Дүүргийн ИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны 2026 оны 3 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж 10 асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-"2025 оноос хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн тухай" асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Булганмаа
-"Дүүргийн Газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" асуудлуудыг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Э.Зоригоо
-"Дүүргийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай"
-"Дүүргийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай"
-"Түр хамгаалах байр байгуулах тухай"
-"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах тухай"
-"Эрүүл мэндийн төвийн харьяа Сэлбэ нэгдсэн эмнэлгийн эмнэл зүйн үйл ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээ зохион байгуулах тухай"
-"Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, спортын барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай"
-"Сүхбаатар дүүргийн төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэг, нийгмийн баталгааг хангах дэд хөтөлбөрийн тухай" асуудлуудыг дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар тус тус танилцуулж хорооны хурлаар хэлэлцэн төлөөлөгчдийн саналыг тусган ИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.





















































