Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тохижилт, дэд бүтцийн хорооны 2026 оны 2 дугаар хуралдаан 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж 4 асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаар
-ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэл удирдлагын хэлтсийн 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухай, гарааш буулгалт, чөлөөлөгчдсөн газруудад хийгдэх тохижилтын ажлын тухай асуудлыг дүүргийн ЗДТГ-ын Төлөвлөлт гүйцэтгэл удирдлагын хэлтсийн дарга Б.Бат-Эрдэнэ
-Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжийн хүрээнд 2025 онд Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хороонд хийсэн төсөл арга хэмжээний тухай асуудлыг дүүргийн Менежер Э.Чинзориг
-ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 2025 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, 2026 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тухай
-Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай асуудлуудыг дүүргийн ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон нар тус тус танилцуулж хурлаар хэлэлцэн шийдвэрлэлээ.





















































