Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт

2026-3-31
0
ЖИРГЭХ

БАРИМТ 1

Туул гол нь Монгол улсын төв, хойд хэсгээр урсах гол юм. "Хатан Туул" гэж монголчууд нэрлэсэн уг гол нь 888 км урттай бөгөөд ус цуглуулах талбай нь 49,840 км2.

БАРИМТ 2

Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын нутгаар урсан өнгөрнө.

БАРИМТ 3

Сав газрын өндөршил нь 770-2800 метрийн хооронд байх ба хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 2799.3 метрийн өндөрт өргөгдсөн Асралт Хайрхан уул, хамгийн нам цэг нь далайн түвшнээс дээш 770 метрийн өндөр Орхон-Туулын бэлчир газар юм. Гүн нь 0,3-3,5 байдаг.

БАРИМТ 4

Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос тус бүр эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсаж өнгөрөн Орхон голд цутгана

БАРИМТ 5

Туул гол дээр 17 гүүр байна.

БАРИМТ 6

11-р сарын дунд үеэс 4-р сарын дунд хүртэл хөлдөнө.

БАРИМТ 7

Туул голын сав газар нь 5 аймгийн 37 сум, Улаанбаатар хотын 7 дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км2 талбайг эзэлж байна.

БАРИМТ 8 

Туул голын сав газарт Улаанбаатар хотын эдэлбэр газрын 65.5 хувь, Төв аймгийн газар нутгийн 39.8 хувь, Булган аймгийн 20.8 хувь, Өвөрхангай аймгийн 6.0 хувь, Архангай аймгийн 4.4 хувь, Сэлэнгэ аймгийн 2.2 хувь нь хамрагдаж байна.

БАРИМТ 9

Хэнтийн нурууны чийглэг сэрүүн уур амьсгал, өндрийн бүс бүслүүр, говь, тал хээрийн бүсийн ялгаагаар ургамлын бүрхэвч өндөр уулнаас нам хотос хүртэл нилээд ялгаатай бүрэлдэн тогтсон ба ургамлын бүтэц бүрэлдэхүүн Хангайн бүсэд баялаг, тал хээрт ядмаг байдаг байна. Сав газар нь тундрын, ойн, хээрийн, нугын хэв шинжийн ургамалшилттай. Сав газрын 30 орчим хувийг уулын ойт хээрийн ургамал, 20 гаруй хувийг хээр, хуурай хээрийн ургамал тус тус эзэлдэг.

БАРИМТ 10

Туул голын сав газар нь уулын тайга, ойт хээр, хээрийн гурван бүсийг дамнан тогтсон учраас тус сав газар дахь амьтны аймаг нь эдгээр байгалийн бүсийн амьтны аймгийн тархалтын ерөнхий онцлогийг хадгалдаг.

БАРИМТ 11

Нөгөө талаар амьтны аймгийн тархалтын байгалийн онцлог ямар нэгэн байдлаар өөрчлөгдөж байгаагаас түүнийг илүү нарийвчлалтай авч үзэхэд хүргэдэг ба тус сав газрын нийт нутаг дэвсгэрийн 82.8 хувийг хээрийн бүс, 11.8 хувийг ойт хээрийн бүс, 5.4хувийг уулын тайга эзэлдэг.

БАРИМТ 12

Туул голын сав газрын хэмжээгээр 10 овгийн 16 зүйл загас, 2 зүйлийн хоёр нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шахам зүйл хөхтөн, 171 зүйл шувуу бүртгэгдсэнээс 5 зүйл загас, 11 зүйл хөхтөн ховордож болзошгүй, 12 зүйл шувуу, нэг зүйл хөхтөн ховор, нэг зүйл шувуу, нэг зүйл хөхтөн нэн ховор ангилалд багтаж байна.

БАРИМТ 13

Туул голын сав газар далайн түвшнээс харьцангуй өндөр өргөгдсөн, далай тэнгисээс алслагдсан, эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн тул бичил масштабын хувьд өөрийн онцлогтой бөгөөд түүний уур амьсгалын онцлог шинжийг авч үзвэл өдөр, шөнийн агаарын температурын ялгаа их, хүйтний улирал харьцангуй урт үргэлжилдэг бөгөөд тогтуун, харин зун богино, хур тунадасны ихэнх хувь энэ улиралд орох бөгөөд голдуу агаарын тогтворгүйшлээс үүдэх конвекциос гаралтай байдаг.

БАРИМТ 14

Зуны улиралд эх газрын дулаан хуурай агаар зонхилдог. Иймээс орох хур тунадас ихэнхдээ аадар шинжтэй байдаг. Намар хур тунадас багасаж, цочир хүйтрэлт 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхээр ажиглагдан 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр өвлийн нөхцөлдөө шилжин ордог.

БАРИМТ 15

Тэрэлжээс Улаанбаатарын хооронд жилийн агаарын дундаж температур – 3.3°С – 0.4°С -аар хэлбэлздэг байхад Улаанбаатар хотоос Орхон Туулын бэлчир хүртэл – 0.4°С -1.1°С-аар хэлбэлздэг байна. Хамгийн хүйтэн сар бол 1 дүгээр сар бөгөөд энэ үед Азийн эсрэг-циклоны хөгжил дээд цэгтээ хүрнэ. Түүний сарын дундаж температур Тэрэлж, Улаанбаатар орчимд -21.6°С, Буянт-Ухаа орчимд -25.2°С, Лүнд -25.7°С, Эрдэнэсантад -17.8°С, Гурванбулагт -19.0°С, Орхон Туулын бэлчирт -24.8°С байгаа бөгөөд хамгийн дулаан 7 дугаар сард Тэрэлжийн орчимд 13.0°С, харин Зуунмодод 18.7°С, Эрдэнэсантад 17.5, °С, Гурванбулагт -19.0°С, Орхон Туулын бэлчирт 19.3°С байна.

БАРИМТ 16

Дэлхийн уур амьсгалын дулааралт Монгол нутагт, түүний дотор Туул голын сав газарт ч эрчимтэй явагдаж байна. Сүүлийн 60 шахам жилд энэ сав газрын агаарын дундаж температур 2.0°С-аар дулаарсан байна. Дэлхийн уур амьсгалын дулааралтаар халуун өдрийн давтагдал нэмэгдэхийн хэрээр агаарын хамгийн өндөр температур сүүлийн жилүүдэд ажиглагдах болсон байна.

БАРИМТ 17

Туул голын сав газар Монголдоо ихээхэн чийглэг уур амьсгалтай, жилийн хур тунадасны нийлбэр нь 200-400 мм орчим байдаг. Өндөр уулын буюу гол мөрний урсац бүрдэх бүсэд 350 мм-ээс их хур тунадас жилд ордог бөгөөд хур тунадасны 85-90 орчим хувь нь жилийн дулаан улиралд унадаг, хүйтэн улиралд хур тунадас тун бага ордог байдал харагдана.

БАРИМТ 18

2013 оны 4-р сарын 12-24-нд авсан усны сорьцод хийсэн шинжилгээний дүнгээр голын Туул-Сонгино ба Туул-Хадан хэсэгт ус маш их, бүр онцгой бохирдолттой байгаа нь тогтоогдсон байна. Тодорхой хэлбэл, Туул голын ус Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч буй ус нийлснээс доош буюу Сонгино доод, Шинэ цэг, Хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж, 0.05- 2.79 мг/л-т хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдлын түвшинд хүрсэн байна.

БАРИМТ 19

Мөн биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч (БХХ5)-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-78 дахин давж, онцгой их бохирдлын түвшинд хүрчээ. Мөн усан дахь аммонийн азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их буюу их бохирдлын түвшинд гарав. Түүнчлэн пер манганатын исэл дэх чанарын агууламж хүлцэх агууламжаас 1.5-5.7 дахин давсан нь Туул голын энэ хэсэгт ус маш их бохирдолттой нь батлагдсан байна.

БАРИМТ 20

Туул голын тухай домог: Хангай, Хэнтийн уулсын эзэн Лусын хаан Онон, Хэрлэн, Туул гэсэн гурван гоолиг сайхан охинтой байжээ. Охидынх нь үзэсгэлэнт царайнаас өдрийн цагаар алтан нар гэрэлтэж, шөнө нь мөнгөн сар цацардаг тул газар холын хан хөвгүүд сэтгэл алдан тэмүүлцгээдэг байжээ. Хаан эцэг нь арга буюу ууган охин Ононгоо Номхон далай хэмээх харийн ханхүүд, дунд охин Хэрлэнгээ мөн л гадаадын Далай нуур гэдэг ханхүүд бэр болгон өгсөн ажээ. Харин бага охин Туул гүнжээ ямагт хаан аавынхаа хөлийг хучиж, харах мэлмий, хайрлах сэтгэл минь болж яв даа хэмээн зарлигдсан ажээ. Ингээд Туул гол хил даван урсдаггүй, дотооддоо Орхон голд цутгадаг болсон юм гэдэг. 

БАРИМТ 21

Туул голыг Монголчууд эх оронч гол хэмээн хайрлан шүтдэг. 

БАРИМТ 22

Хэрэйдийн Ван хан Тоорилын байнга нутагладаг газар, зонхилох зуслан нь болсон Туулын хар шугуйд Есүхэй баатар, Тоорил хантай анд бололцож, хожим нь түүний хүү Тэмүүжин Тоорил хантай эцэг хүү хэмээлдсэн түүх бий.

БАРИМТ 23 

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарын байгаль орчны бохирдол нь Туул голд нөлөөлж ширгэх аюулд ороод байгаа билээ. Энэ нэг 1-рт түүнд цутгадаг олон жижиг гол, горхийг хүний буруутай үйл ажиллагаанаас болж ширгэсэн/тухайлбал Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойт/ 2-рт 1950,60-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон/ахмад үеийнхний дурсамжаар сал, завь урсдаг байсан//. 3-рт Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт 4-рт үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 3 том дулааны цахилгаан станц, мөн үлэмж тооны уурын зуухнууд, иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын гүний усны хэрэглээ, 6-рт нийслэлийн газар нутгийн үлэмж хэсгийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрстэй хэсэгт барилга байшин олноор барьсан нь хөрсний усийг үлэмж хэмжээгээр, үүн дээр нэрмээс болж цаг уурын дулаарлаас шалтгаалан ууршихад давхар нөлөөлж буй гэж үздэг.

БАРИМТ 24

1950-1960 оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг  бодлогогүйгээр огтолсон нь Туул голын олон жилийн дундаж урсац багасахад нөлөөлж байна.

image

Нийслэл хотын замын түгжрэлийг 30 хувиар бууруулах Туулын хурдны зам төслийг тойрсон маргаан их байна. 32 км үргэлжлэх уг замыг барих явцад Туул голын ай сав сүйдэх эрсдэлтэй гэгдэж байгаа нь маргааны гол сэдэв болов. Тэгвэл бид та бүхэнд Туул голын тухай сонирхолтой 24 баримтыг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
"Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Явган хүний зам дээр байршуулсан гэрэлтүүлгийн 1000 шонг шилжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүллээ
    18 мин
  • Алдагдсан өмч “Өргөө” зочид буудлыг нийслэл буцаан авчээ
    38 мин
  • Улаанбаатарт 4 градус дулаан байна
    42 мин
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
    1 цаг 36 мин
  • А.Энхжин: Хөгжлийн банк олон улсын хувь нийлүүлэгчтэй байх жишгээр хөгжинө
    16 цаг 52 мин
  • Монгол Улсад умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр хэвээр байна
    17 цаг 10 мин
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    18 цаг 7 мин
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
    18 цаг 10 мин
  • Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн орон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    19 цаг 40 мин
  • ТОЙМ: Иранд өрнөж буй дайн 31 дэх өдөртэйгөө золголоо
    20 цаг 30 мин
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
    21 цаг 29 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
    21 цаг 59 мин
  • Дайн шатахууны үнийг өсгөж байгаатай холбогдуулан Австралийн хоёр мужид нийтийн тээврийг үнэгүй болголоо
    22 цаг 0 мин
  • НИТХ-ын дарга А.Баяр барилгын дулаалгын материалын чанар, стандартыг сайжруулах талаар холбогдох ажлын хэсгийн бүрэлдэхүүнд үүрэг өглөө
    22 цаг 40 мин
  • Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа
    22 цаг 45 мин
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
    23 цаг 2 мин
  • Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна
    23 цаг 3 мин
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
    23 цаг 24 мин
  • АНУ Ираны шатахууны гол нөөц болох шүлгэнд мөнхөрсөн "Харг" арлыг эзлэхээр зэхэж байна
    23 цаг 31 мин
  • Иранд болж буй дайн хурцадсаны улмаас газрын тосны үнэ 115 ам.долларыг давж, Азид хувьцаанууд унав
    23 цаг 50 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • Дотоод сонгуульдаа бүдэрсэн АН-ын 10 гишүүн
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Ирэх дөрөвдүгээр сард цаг агаар ЯМАР байх вэ?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • МАН-ын дарга юм бол дарга шиг 68 гишүүнээ оруулаад ир
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • “Рио Тинто”-гийн захиалгаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг унагаах гэж байна
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
  • “Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
  • Сүмогийн дэвжээнд "бааварласан" Монгол аваргууд
  • УИХ-ын ёс зүйгүй гишүүдэд хариуцлага тооцдог болъё
  • Дэлхийн театрын өдөр тохиож байна
  • Мохамед Салах Ливерпүүлийг орхих уу?
  • Б.Цогтгэрэл: Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлд дурдсан гүйлгээ ХЗДХЯ-ны шилэн дансанд байсан боловч устгагдсан байна
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Фото: Нийслэлийн нийтийн тээврийн хөгжил
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Нүүрсний хэрэгт холбогдоод буй Т.Аюурсайхан нь Л.Энх-Амгалангаас 100,000 ам.долларын авлигал авчээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • "Озеки" цолоо эргүүлж авсан Киришима Б.Лхагвасүрэн гэж хэн бэ?
  • Д.Баясгалан: Би Б.Энхбаяр гэж хүнтэй амьдралдаа уулзаж, гар барьж ч үзээгүй
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК