Перугийн ерөнхийлөгч асан Олланта Хумалагийн мөнгө угаасан хэрэг нотлогдож, 15 жилийн хорих ял сонслоо. Нийслэл Лима хотын шүүхийн мэдэгдэлд, Хумала 2006, 2011 оны сонгуулийн кампанит ажилдаа зориулж Бразилын "Odebrecht" барилгын компаниас хууль бус мөнгө авсан гэжээ.
Хумалатай хамтран Үндэсний намыг үүсгэн байгуулсан түүний эхнэр Надин Хередиаг мөн мөнгө угаасан хэрэгт буруутган 15 жилийн хорих ялаар шийтгүүлж байна. Хередиа Бразил улсаас орогнох эрх хүссэн бөгөөд хүүтэйгээ хамт тэнд очих аюулгүй арга замыг олсон гэж Перугийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.
Прокурорууд Хумалад 20 жил, Хередияд 26 жил хагасын хорих ял оноохыг хүссэн. Гурван жил гаруй үргэлжилсэн шүүх хурлын эцэст мягмар гарагт шүүх хурал удаан хүлээсэн эцсийн шийдвэрээ гаргасан нь энэ юм.
Хумала шүүх хуралдаанд биечлэн оролцсон бөгөөд эхнэр нь түүнийг видео холбоосоор дамжуулан сонсчээ.
Армийн офицер асан Хумала анх 2000 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Альберто Фүжиморигийн эсрэг богино хугацааны цэргийн бослогыг удирдаж байхдаа үндэснийхээ хэмжээнд нэр хүндтэй болсон юм.
Л.Баяр