"Meta Platforms"-оос өсвөр насныханд зориулсан аюулгүй байдлын бодлого хэрэгжүүлж байгаа сурагтай. Тодруулбал, тэд 16 болон түүнээс доош насны инстаграм хэрэглэгчдэд эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр лайв хийж, нүцгэн зураг, бичлэгээ солилцохыг хогиглосон байна. Хэрэв та инстграм чатаараа нүцгэн зураг хүлээн авлаа гэхэл уг зураг автоматаар бүдгэрэх ажээ.
Зайлшгүй үзэх шаардлагатай нөхцөлд эцэг, эхийн зөвшөөрөл шаардана. Уг өөрчлөлт нь АНУ, Их Британи, Канад, Австралийн инстаграм хэрэглэгчдэд хүрч, дараагийн саруудад дэлхий даяар хэрэгжих төлөвтэй байна.
Түүнчлэн 16-аас доош насныхан эцэг эхийн зөвшөөрөл аваагүй тохиолдолд "Instagram Live" ашиглахыг хориглохоор болжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)