Английн Хаан Чарльз, Хатан Камилла нар энэ долоо хоногт хуримынхаа 20 жилийн ойд зориулан шинэ гэрэл зургуудаа нийтэлсэн бөгөөд хосууд Италид төрийн айлчлал хийх үеэрээ уг зургуудыг даруулжээ. Хосууд айчлалдаа Ватиканыг хамруулах зорилготой байсан ч Пап лам Францисын биеийн байдал муу байгаа тул хойшлуулсан юм.
Тэд Ром дахь Их Британийн элчин сайдын өргөө Вилла Волконскийн цэцэрлэгт хүрээлэнд хатан хааныхаа хайр дурлалын бэлгэдэл болсон сараана цэцгийг энгэртээ зүүсэн харагдана.
Олон улсын харилцаа эргэлзээтэй байгаа энэ үед тэдний уг энэ айлчлал нь Их Британи Брекситийн дараах Европын холбоотнуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх чухал ажлын нэг хэсэг болж байна.
Айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын эхлүүлсэн дэлхийн эдийн засгийн хямралтай зэрэгцэн болж байгаа бөгөөд Хааныг Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми дагалдан яваа юм.
Итали бол Их Британийн 9 дэх том худалдааны түнш. Түүнчлэн Ромын түүхэн дурсгалт газрууд бол жуулчдын очих дуртай газар байсаар ирсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (65)