Израилын эсрэг эсэргүүцлийн үйл ажиллагааны улмаас АНУ-аас албадан гаргагдах гэж байсан Корнеллийн их сургуулийн төгсөгч оюутан өөрийн хүсэлтээр АНУ-ыг орхин явах замыг сонгосон байна.
Их Британи, Гамби улсын иргэншилтэй Момоду Таал өнгөрсөн жил Израил-Газын зурвасын дайн ид өрнөж байхад оюутны хотхонд эсэргүүцлийн ажиллагаа явуулсны улмаас оюутны визээ хүчингүй болгуулсан юм.
Таал өмнө нь түүнийг албадан гаргахыг эсэргүүцэн шүүхэд хандсан ч даваа гарагт АНУ-ыг орхин явахаар шийдсэнээ X хуудсанд нийтэлжээ. Шүүгч түүнийг албадан гаргахыг хойшлуулах хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгосны дараа уг үйл явдал болов.
Трампын засаг захиргаа их сургуулийн хотхонд Израилыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг идэвхтэй явуулж байсан олон улсын оюутнуудыг дарах бодлого хэрэгжүүлж байгаа.
Мөн уг жагсаалыг толгойлсон Момоду Таалыг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп овоо хараандаа авсан тухай олон улсын хэвлэлүүд онцолж байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)