Сагсанбөмбөгийн 2025 оны “FIBA 3x3” Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгийн шатны тоглолтуудаа өчигдөр хийж, хэсгээ тэргүүлэн тэмцээний хасагдах шатанд шалгарлаа.
Хасагдах шатны тоглолтууд өнөөдөр явагдана. Эрэгтэй шигшээ баг 14:20 минутаас Австралийн шигшээ багийн эсрэг тоглоно. Харин эмэгтэй шигшээ баг 15:10 минутаас Филиппиний шигшээ багийн эсрэг тоглоно.
Сэтгэгдэл (1)