Канадын шинэ Ерөнхий сайд Марк Карни "Манай эдийн засгийн интеграцчлалыг гүнзгийрүүлж, аюулгүй байдал, цэргийн нягт хамтын ажиллагаанд үндэслэсэн Канад АНУ хоорондын хуучны сайхан харилцаа дуусгавар боллоо" гэж мэдэгдэв.
Канадын Засгийн газрын хуралдааны дараа Оттавад сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Карни Канадчууд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын татвар хураамжийн эсрэг "эдийн засгаа үндсээр нь дахин төлөвлөх ёстой” гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ, Канад АНУ-д "хамгийн их нөлөө үзүүлэх" хариу тарифын арга хэмжээ авна гэв.
Трамп лхагва гарагт импортын тээврийн хэрэгсэл болон тээврийн хэрэгслийн эд ангиудад 25 хувийн татвар ногдуулахаа зарласан билээ. Энэ нь АНУ-ын хамгийн том автомашин импортлогч Канадчуудын хувь таагүй мэдээ байв.
АНУ аль хэдийн Канадын бараа, хөнгөн цагаан, гангийн импортод 25 хувийн татвар ногдуулсан. Хариуд нь Канад АНУ-ын бараанд 60 тэрбум канад доллар буюу 42 тэрбум ам.долларын гаалийн татвар ногдуулаад байна.
Автомашины шинэ тариф дөрөвдүгээр сарын 02-ноос хэрэгжиж эхлэх бөгөөд дараагийн өдрөөс эхлэн тээврийн хэрэгсэл импортолж буй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг авч эхэлнэ гэж Цагаан ордон мэдэгдэв. Харин холбогдох эд ангиудын татварыг тавдугаар сард эсвэл дараа нь эхлүүлэхээр төлөвлөж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)