Соёл, урлагийн салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам боллоо. Тус наадам нь Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Шилдэг уран бүтээлч шалгаруулах журам"-ын дагуу жил бүр оны шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж ирсэн уламжлалтай.
- Шилдэг тайзны уран бүтээл: "Клеопатра" жүжгээрээ “Монгол театр"
- Шилдэг кино урлагийн бүтээл: "Хувь заяа" уран сайхны киногоор “Хувьсал” продакшн
- Шилдэг найруулагч: "Фантастик" продакшны найруулагч Бат-Өлзийн ТАМИР
- Шилдэг жүжигчин: Монгол Улсын Гавьяат Жүжигчин Дашнямын ЦЭРЭНДАРЬЗАВ
- Шилдэг продюсер: Урлагийн гавьяат зүтгэлтэн Хүрэлбаатарын ДАМДИНСҮРЭН
- Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч: Зохиолч, найруулагч Ганбатын БЯМБАСҮРЭН
- Шилдэг зураач: "КЛЕОПАТРА” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн ерөнхий зураачаар ажилласан “Монгол театр"-ын уран бүтээлч Чулуунбаатарын БАТБОЛД
- Шилдэг бүжиг дэглээч: "Номадик Балет" продакшны бүжиг дэглээч Эрдэнэбатын ЭРДЭНЭЖАРГАЛ
- Шилдэг бүжигчин: Үндэсний Урлагийн их театрын гоцлол бүжигчин Амартүвшиний ТҮВШИНБАЯР
- Шилдэг судлаач шагнал: “Монгол үндэстний эсгий ширмэл урлал" нэг сэдэвт бүтээлээрээ дизайнер, урлаг судлалын доктор, дэд профессор Циен-Ойдовын БАТСАЙХАН
- Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг: “Монголын баялаг 330" бүтээлээрээ “Монголын баялаг өв соёл"
- Шилдэг ном хэвлэлийн бүтээл: "Дэлхийд тархсан Монгол өв” бүтээлээрээ Шинжлэх ухааны гавьяат ажилтан, Академич СампилдондовЫН ЧУЛУУН
- Шилдэг зар сурталчилгааны бүтээл: “Соёл танаас эхэлнэ" цахим нөлөөллийн аянаар Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс
- Шилдэг цахим бүтээл: “М дижитал Караоке" бүтээлээрээ "М Мюзик” ХХК
- Шилдэг соёлын өвийн бүтээл: “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" олон улсын тусгай үзэсгэлэнгээр “Чингис хаан үндэсний музей"
- Шилдэг хувцас загварын бүтээл: “Цагаан зүрх” коллекцоороо Уран бүтээлч Ачитын ТҮВШИНЗАЯА
- Шилдэг дизайны бүтээл: “Шинэ Хархорум хотын лого бэлгэдэл дизайны бүтээл”-ээрээ Сугарын ЧУЛУУНБААТАР
- Шилдэг дүрслэх урлагийн бүтээл: "Хүн сүрэг" бүтээлээрээ уран бүтээлч Батмөнхийн МӨНХЦЭЦЭГ
- Шилдэг архитектурын бүтээл: "ХҮРЭЭ МАЙДАР ДУГАН" бүтээлээрээ Архитектор Галсанцэрэнгийн НЯМЦОГТ
- Шилдэг хөгжмийн зохиолч: Үндэсний Урлагийн их театрын хөгжмийн зохиолч Орхонбаатарын ЧИНБАТ
- Шилдэг дуучин: Улаанбаатар театрын гоцлол дуучин Алтанхуягийн ОТГОНБОЛД
- Шилдэг удирдаач: Улсын Филармонийн ерөнхий удирдаач Дашцэрэнгийн НЯМДАШ
- Шилдэг хөгжимчин: Үндэсний Урлагийн их театрын гоцлол хөгжимчин Төмөрчөдөрийн ӨЛЗИЙЖАРГАЛ
- Шилдэг дуу хөгжмийн бүтээл: "Солонго" бүтээлээрээ уран бүтээлч Ганхуягийн СОЛОНГО тус тус хүртлээ.