Өмнөд Солонгост өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн ой хээрийн түймэр гарч, одоогоор 1000 гаруй гал унтраагчид, цэрэг цагдаагийнхан дайчлагдан ажиллаж байна. Түймрийн улмаас 500 гаруй хүн орон гэргүй болж, 18 хүн амиа алдаад байгаа аж.
Түймрийн хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр түймрийн улмаас 18 хүн амиа алдаж, 19 хүн бэртжээ. Өөр нэг харамсалтай мэдээ гэвэл, уг түймрийн улмаас тус улсын түүхийн нэт өв болох 1300 жилийн настай Гоүнса буддын сүм сүйджээ.
Уг сүм бүрэн шатаж, зөвхөн ёслолын хонх нь л үлдсэн байна. Мөн шатсан сүмийн сууринаас олдсон БНСУ-ын үнэт өвд бүртгэлтэй чулуун Будда тэргүүтэй эд зүйлсийг өөр сүмд шилжүүлээд байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)