Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо эмэгтэй төрөлд өрсөлдөх тамирчдаас биологийн урьдчилсан шалгалт авахаар төлөвлөж байгаа ажээ.
Энэ ажлын хүрээнд тамирчдын генетикийн дээжийг SRY ген, эсвэл "Y хромосомын генийн орлуулагч" агуулсан эсэхийг тодорхойлох болно гэж тус холбоо мэдээлэв. Өөрөөр хэлбэл, тэднийг трансжендер эсвэл үнэхээр эмэгтэй эсэхийг нь тогтоох юм. Энэхүү шийдвэр нь Дэлхийн хөнгөн атлетикийн зөвлөлийн хуралдааны дараахан гарав.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр туршилтууд "инвазив бус" болно гэж мэдэгдэв. Өөрөөр хэлбэл тэднийг шинжлэхдээ эхо болон лабораторын аргыг ашиглана.
Арчдас эсвэл цусны шинжилгээгээр ч авах боломжтой тухай Кое онцлов. Энэ төрлийн шинжилгээг тухайн тамирчны тамирчны карьерын туршид ганцхан удаа авах юм. "Эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөөний шударга байдлыг хадгалах нь хөнгөн атлетикийн спортын үндсэн зарчим юм" гэж Дэлхийн хөнгөн атлетикийн мягмар гарагт хийсэн хэвлэлийн мэдээнд дурджээ.
Тус байгууллага өнгөрсөн сард эмэгтэйчүүдийн ангилалд санал болгох шинэ шалгуурын талаар зөвлөлаж, оролцогч талуудын дийлэнх нь эмэгтэй төрөлд зөвхөн биологийн хувьд эмэгтэй тамирчдыг оролцуулах нь шударга ёсыг хадгалахад чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгджээ.
Трансжендер тамирчид эмэгтэйчүүдийн спортод хөл тавих болсон нь сүүлийн жилүүдэд гол сэдэв, асуудал бооод буй. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2024 оны кампанит ажлынхаа гол сэдэв болох трансжендер эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортын тэмцээнд оролцохыг хориглох ажлынхаа хүрээнд олон ажлыг өрнүүлж байгаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)