Энэтхэгийн алдартай комедиан Кунал Камра стэнд ап шоуны үеэр хийсэн хошигнол нь Махараштра мужийн томоохон улстөрчийг дэмжигчдийн дургүйцлийг хүргэсэн үйл явдал энэ долоо хоногт болж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл тэр уг үйлдэлдээ уучлал гуйхаас татгалзжээ.
Олон нийт тус мужийн дэд сайд Экнат Шиндэ рүү чиглэсэн түүний хошигнолуудыг интернетэд хуваалцсан. Шиндэгийн тэргүүлдэг Шив Сена намын гишүүд шоу болсон Махараштрагийн нийслэл Мумбай дахь зочид буудлыг сүйтгэсэн аж. Камрагийн эсрэг цагдаад гомпол гаргасан бөгөөд тус улсын эрх баригч эвслийн улстөрчид түүнээс уучлалт гуйхыг хүссэн байна.
Даваа гаргийн орой гаргасан мэдэгдэлдээ Камра түүний эсрэг гаргасан аливаа гомдол, хэргийг хууль ёсны хүрээд шийдүүлэхийн тулд цагдаа, шүүхтэй хамтран ажиллана гэжээ. "Гэхдээ хошигнолд гомдож эвдэн сүйтгэх нь зохих хариу үйлдэл биш. Тэдний эсрэг хууль шударга, тэгш үйлчлэх үү?" гэж тэр нэмж хэлэв.
Шоуны зураг авалтыг хийсэн хошин шогийн клуб байрладаг зочид буудлаас цагдаа нар 12 хүнийг эвдэн сүйтгэсэн хэргээр баривчилжээ. Дараа нь тэднийг батлан даалтад гаргасан аж. Энэ үед хошигнолын эзэн Шиндэ эвдэн сүйтгэх үйлдлийг буруу хэмээгээд комедиан Кунал Камраг тодорхой стандартыг баримтлах ёстой гэжээ. "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж байдаг. Бид элэглэлийг ойлгодог. Гэхдээ хязгаар байх ёстой" гэж тэр нэмж дурдав.
Камра бол Энэтхэгийн инээдмийн тайзнаа алдартай нэгэн бөгөөд улс төрийн хошигнол, стэнд ап шоунуудаараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олон сая хандалт авдаг.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)