Саудын Арабт гурван өдөр үргэлжилсэн энхийн хэлэлцээрийн үр дүнд Орос, Украин хоёр улс АНУ-ын дэмжлэгтэйгээр гэрээ байгуулан Хар тэнгист тэнгисийн цэргийн хүрээнд гал зогсоох тохиролцоонд хүрлээ.
Худалдааны чухал замыг дахин нээх хэлэлцээрүүдийг уг гэрээгээр баталгаажуулж, талууд "тогтвортой, урт удаан энх тайван"-ын төлөө үргэлжлүүлэн ажиллана гэж Вашингтон мэдэгдэв. Тэд мөн бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцэд халдахыг хориглосон урьдчилан тохиролцсон арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэж Цагаан ордон мэдэгдэв.
Гэвч Орос улс хүнсний болон бордооны худалдааны эсрэг авсан хэд хэдэн хориг арга хэмжээг цуцалсны дараа л тэнгисийн цэргийн гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр болох болзол тавиад байна.
АНУ-ын эрх баригчид хоёр талын эвлэрлийг зуучлах зорилгоор Москва, Киевийн албаныхантай Эр-Риядад тусад уулзаж байна. Орос, Украины төлөөлөгчид шууд уулзаагүй гэсэн үг юм. Украины Ерөнхийлөгч В.Зеленский Хар тэнгист цохилт өгөхийг зогсоох хэлэлцээрийг зөв алхам гэж мэдэгдэв.
Энэ нь үр дүнд хүрнэ гэж хэлэхэд эрт байна, гэхдээ эдгээр нь зөв уулзалт, шийдвэр, алхамууд байсан” гэж Киевт болсон хэвлэлийн бага хурлын үеэр В.Зеленский ярьжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өмнө нь түүнийг энхийн хэлэлцээрт саад учруулсан гэж буруутгаж байсан удаатай. Одоо харин тэр "Украиныг тогтвортой энх тайван руу явахгүй байна гэж хэн ч буруутгаж чадахгүй" гэдгээ хэлжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)