УИХ-ын гишүүн, МҮЭХ-ний ерөнхийлөгч С.Ганбаатарыг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриа гараад байгаа. Тэгвэл энэ талаар болон цаг үеийн асуудлаар С.Ганбаатар гишүүнтэй ярилцлаа.
- МАХН Засгийн газраас гарна гэдгээ мэдэгдлээ. Таныг ямар нэг яамны сайд болох магадлалтай гэх яриа гараад байна?
- Монгол хүн амласандаа хүрдэг байх ёстой. Би энэ 4 жил бие даагч байна. МАХН засгаас гарлаа, чи сайд болно биз дээ гээд сэтгүүлчид ам руу микрофоноо хийчих гээд байна. Заримдаа уур хүрээд болсон ч яадаг юм гээд хэлчихмээр санагдах юм. Ямар ч тийм зүйл байхгүй. Би бие даагчаараа л байна. Дарханчууд, Монголын ард түмэн надад УИХ-ын гишүүний эрх өгсөн.
- Та өмнө нь бас би УИХ-ын гишүүн болохгүй гэж ярьж байгаад л гишүүн болчихсон шүү дээ?
- Би жилийн өмнө УИХ-ын гишүүн болдохгүй гэж ерөөсөө хэлж байгаагүй. 2007 онд "Танайд хоноё" нэвтрүүлэгт орохдоо "2008 оны сонгуульд би орохгүй ээ" гээд нотариатиаар батлуулсан. Учир нь яг тэр үед би МҮЭХ-ны ерөнхийлөгч болоод ажлаа авч байсан. Чи МҮЭХ-ний ерөнхийлөгч болчихоод үүн дээрээ дөрөөлөөд гишүүн болох нь уу гээд хэл ам гарч байсан. Харин би "Тийм юм байхгүй ээ" гээд нотариатаар батлуулсан. Дараа нь 2012 оны сонгуулийн өмнө МҮЭХ яаж шийдэхийг харгалзана, өөрөө шийдэхгүй гэсэн байр суурьтай байсан. МҮЭХ-ны Ерөнхий зөвлөлийн хурлаар манай эвлэл УИХ-д өөрийн гэсэн төлөөлөлтэй баймаар байна гэсэн албан ёсны шийд гарсан. Дээр нь нэмээд зөвхөн бие дааж нэр дэвших асуудал яригдсан юм. Яагаад гэвэл тухайн үед намууд их будлиан тарьж байлаа. Бие даагч шанс муутай гэж үзэж байсан ч гараад ирсэн.
- Таныг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэх яриа гараад байна. Та үнэхээр 2013 оны сонгуульд нэр дэвших үү?
- Би бол амандаа хүрдэг. 2013 оны сонгуульд олон хүн нэр дэвших гээд нойргүй хонож байж магадгүй. 2013 оны сонгуульд ерөнхийлөгчид өрсөлдөхгүй ээ гээд нотариатиаар батлуулахад би бэлэн байна. Тэгээд нотариатаар батлуулахаар бас шоу энэ тэр болчих юм бол уу...
- Оюутолгойн гэрээг муу, монголчуудад ашиггүй хийсэн гэж та батлаад байгаа. Тэгвэл нэгэнт муу хийсэн гэрээ юм бол хариуцлагыг нь хэн үүрэх вэ?
- Африкийн орнуудад муу гэрээ хийсэн сайд нартаа хариуцлага тооцсон олон тохиолдол байгаа. Этиопд гэхэд уул уурхайн муу гэрээ хийсэн сайд нараа модоор цохиж алсан байдаг. Ийм зүйл Монголд битгий болоосой гэж бодож байна. Этиопт тэр үед ган ганчиг нүүрлэж, өлсгөлөн болоод нийгэм нь их стресстэй байсан юм билээ. Оюутолгойн гэрээг байгуулсан хүмүүс өнөөдөр надтай нэг талд суугаад энэ гэрээг сайжруулах тал дээр хамтарч ажиллаасай гэж бодож байна. Бидний үр хүүхэд энд л амьдарна, бүгд нэг эрх ашигтай шүү дээ. Хариуцлагын тал дээр би найман жил бусдын төлөө явахдаа хэзээ ч субьектив хүн рүү дайрч үзээгүй. Халз мэтгэлцээний үеэр С.Баярцогт гишүүн обьектив яриад байдаг. Би болохоор субьектив асуудал руугаа ороод байдаг. Чи тэгээд баяжсан биз дээ, чи эх орноо худалдсан биз дээ гээд субьектив юм ярьж болох байсан. Гэхдээ миний амнаас ийм үг гарахгүй. "Рито Тинто", Камерон Мак Рей бөөн баяр болно шүү дээ. С.Баярцогт бид хоёрыг нэгтэдэг эх орон байгаа. Ер нь эр зориг бол хатуу баатарлаг зан чанараас илүү уян зөөлөн хайр сэтгэлээс гардаг. Би түмнээ хайрлаж байгаа учраас хатуу ширүүн тэмцэл хийдэг. Тиймээс С.Баярцогт гэдэг хүнийг хайрлаж байна. Би хариуцлагын тухайд юу ч боддоггүй, харин бухимддаг. Хамтарч энэ гэрээгээ засах шаардлагатай байна.
- Та цаашид ямар алхам хийе гэж бодож байна вэ?
- Би 2013 оны турш эрүүл мэндийн салбарыг сайжруулах хууль дээр ажиллана. Энэ Ганбаатар гэж нөхөр хаачив гээд сураглаж магадгүй. Тэгвэл эрүүл мэндийн салбарт санаа тавьж ажиллаад завгүй байна гэж ойлгоорой. Мөн бүх аймгаар явж Оюутолгойн гэрээний талаар иргэдэд ярина. Ер нь мэдлэггүй хүн их айдастай байдаг. Харин мэдээд ирэхээр гарах арга зам хайж эхэлдэг шүү дээ. Үүнийгээ баримтат кино ч юм уу ямар нэг сонирхолтой хэлбэрээр хүмүүст хүргэмээр байна. Мөн эрдэмтдийн түр хороо байгуулъя гэсэн ч Засгийн газар хөдөлж өгөхгүй, удаагаад байгаа. Яахав, Засгийн газраас мөнгө гаргахгүй бол ард түмнээсээ гуйна гэж бодож байна. Харин 2014 оноос Оюутолгойн хувь эзэмшигч нарт захидал явуулж, энэ асуудлыг гадаад ертөнцөд ил болгоно.
- Таны ашиггүй гэрээ боллоо, өөрчилнө, солино гэхээр Оюутолгойн гэрээг цуцлавал яах вэ? Тийм тохиолдолд монголчуудад бүр ашиггүй гэж зарим хүн яриа байгаа?
- Тэд нар гарч явна гэж худлаа айлгаад ажлаа хийх гэж байгаа юм. 2006, 2007 онд танай гэрээнээс гарна шүү гээд айлгаад байсан. Одоо байж л байгаа биз дээ. Нөгөө үлгэрт гардаг шиг шаазгайг эвэргүй байж өндөгөө өгөхгүй бол алтан улиасыг чинь мөргөнө шүү гээд байдаг үнэг шиг л байгаа юм.
- Ярилцсанд баярлалаа.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (33)