Оскарын шагналт "No Other Land" баримтат киноны найруулагчийн гэрт маск зүүсэн бүлэг этгээд халджээ. Улмаар Израилын цагдаагийн хүчин мөргөлдөөнийг тарааж, гэмт этгээд болох нутгийн оршин суугчдыг баривчилсан байна. Тэрбээр Палестин хүн юм. "No Other Land" гэх уг киног Изриал, Палестин найруулагчид 2019-2023 оны хооронд бүтээж, 2024 онд Оскарын шагнал хүртсэн юм.
Гэрчүүдийн хэлснээр, Палестины Баруун эрэг дэх тосгонуудыг сүйтгэж буйг харуулсан баримтат киноны дөрвөн найруулагчийн нэг Хамдан Баллалын тус нутгийн Суся хотод байхад нь 15 орчим зэвсгэлсэн этгээд халдсан аж.
Хэргийн газар цэргийн дүрэмт хувцас өмссөн бусад оршин суугчдын хамт хэсэг цэрэг ирж Хамданг гэрт нь хүргэж, цэргийнхэнд хүлээлгэн өгсөн гэж гэрчүүд хэлэв.
"Оршин суугчид түүний машиныг чулуугаар сүйтгэж, нэг дугуй, бүх цонх, салхины шилийг нь хагарсан" гэж өөр нэг гэрч Равив Guardian-д ярьжээ.
Баллал толгой болон хэвлийн хэсгээрээ шархадсан бөгөөд түүнээс хойш ямар ч мэдээлэл аваагүй байна. Тэр бол Палестины кино найруулагч, гэрэл зурагчин, тариачин, хүний эрхийн төлөө тэмцэгч нэгэн билээ. Тэрбээр Суся тосгонд аж төрдөг бөгөөд уг бүсэд Изриалчууд байдаг гэнэ. Тэд Баллалыг удаа дараа доромжилж, унтаж байхад нь ч халдаж байсан удаа ажээ.
Л.Баяр