ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтуудад Шинэ Зеландын шигшээ баг Б хэсгийг тэргүүлж, хагас шигшээд Фижигийн шигшээ багийг 7:0 харин финалд Шинэ Каледони шигшээ багийг 3:0 харьцаатай хожиж чадсанаар ДАШТ-г зорихоор боллоо.
Далайн эргийн бүс дэх орнууд дундаас Шинэ Зеландын шигшээ баг хамгийн эхэнд эрхээ авсан. Энэ нь 2026 оны ДАШТ-ий эрхээ авч чадсан 2 дахь улс боллоо.
2026 онд Хойд Америкийн Канад, АНУ болон Мексик улсуудад зохион байгуулагдах ДАШТ-нд нийт 48 улсын шигшээ баг оролцоно.
Г.Хоролмаа
Сэтгэгдэл (2)