Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ Бодонс” багтай хийсэн цувралын хоёр дахь тоглолтын үеэр “Хасын хүлэг” багийн холбогч Б.Барсболд эсрэг багийн тамирчныг түлхэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан зэрэг үйлдэл нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан юм. Түүний уг үйлдэлд нь Монголын сагсанбөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл, Лигийн ажлын хэсгийн хамтарсан шийдвэрээр ёс зүйн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэжээ.
Тухайлбал, "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Барсболдыг нэг тоглолт өнжүүлж, 500 мянган төгрөгөөр торгож, "Хасын Хүлэгүүд" багийг 3 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ. Мөн "Хасын Хүлэгүүд" багийн тоглогч Б.Саруул-Эрдэнэ нь эсрэг багийн тоглогч Б.Бишрлэтийг гэмтээж болох ёс зүйгүй үйлдэл гаргасныг үндэслэн 300 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
Сэтгэгдэл (2)