АНУ-ын Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Йемений довтолгооны төлөвлөгөөг санаандгүйгээр эдлгэсэн хэрэг дуулиан тарив. "The Atlantic" сайтын ерөнхий редактор Жеффри Голдбергийг энэ сарын 13-нд "Signal" мессежийн програм дахь "Houthi PC small group" нэртэй нууцлал бүхий чатанд гэнэт урьжээ. Mev elvsy Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Вальц тус чатаар өөрийн орлогч Алекс Вонгд хуситуудын эсрэг АНУ-ын үйл ажиллагааг зохицуулах "TIGER" баг байгуулах үүрэг өгсөн байна.
Хоёр өдрийн дараа АНУ Йемений хуситууд руу довтолсон байна. Хусит бүлэглэл Улаан тэнгис дэх хөлөг онгоц руу дайрсан тул тэдэнд үзүүлдэг дэмжлэгээ нэн даруй зогсоохыг АНУ-аас Иранд сануулсан байдаг.
Уг халдлагаас хэдхэн цагийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет халдлагын төлөвлөгөөний талаарх үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг мөн чатандаа нийтэлжээ. Үүнд зорилтот байнууд, АНУ-ын байршуулах зэвсгүүд, довтолгооны дараалал гэх мэт дэлгэрэнгүй мэдээлэл агуулагдаж байв. Жеффри Голдбергийн эл болгосон уг асуудал нь Цагаан ордны дээд албан тушаалтнуудын хувьд байж болшгүй хайнга үйлдэл юм.
Уг группт чатанд АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Тагнуулын ерөнхий газрын дарга Жон Рэтклифф, Үндэсний тагнуулын газрын дарга Тулси Габбард, Сангийн сайд Скотт Бессент, Цагаан ордны ажлын албаны дарга Сюзи Уайлс болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ахлах албан тушаалтнуудын бусад төлөөлөл байсан гэнэ.
Мөн Терроризмын эсрэг үндэсний төвийн захирлын албан тушаалд Трампийн саналаар нэр дэвшээд буй ч Сенатаар хараахан батлаагүй байгаа Жо Кент мөн багтсан байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)