АНУ-ын Конгресст Бүгд найрамдах намаас сонгогдсон анхны хар арьст эмэгтэй, АНУ-ын төлөөлөгч асан Миа Лав тархины хорт хавдрын улмаас таалал төгссөнийг гэр бүлийнхэн нь X дээр Ням гаргийн орой зарлалаа. 49 настай Лав 2015-2019 онд Юта мужийн дөрөвдүгээр Конгрессын тойргийг төлөөлж байсан.
Тавдугаар сард Лав CNN-ийн "The Lead with Jake Tapper" нэвтрүүлэгт оролцох үеэрээ 2022 онд глиобластомын тархины хорт хавдар буюу GBM гэсэн оноштой болсноо ярьж байв. Андерсоны Хавдрын Төвийн мэдээлснээр GBM-тэй гэж оношлогдсон хүмүүс ихэвчлэн нэг жил хагасаас хоёр жил амьдардаг бөгөөд таван жил амьдрах магадлал ердөө 10 хувь байдаг гэнэ.
Лав Тапперт 2023 оны наймдугаар сараас хойш гурван долоо хоног тутамд Дьюкийн их сургуулийн Престон Роберт Тиш тархины хавдрын төвд дархлааны эмчилгээ хийлгэж байсан аж. Тухайн үед түүнийг 10-15 сар наслах боломжтой гэж дүгнэж байлаа.
Л.Баяр