Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрд тоглосон А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин шагнал хүртлээ.
Японы Осака хотод зохион байгуулагддаг “Osaka Asian Film Festival” энэ сарын 14-23-нд 20 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Эл олон улсын кино наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино өрсөлдсөн юм.
Тус кино нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дэлхийн кино урлагийн А зэрэглэлийн фестиваль болох “Talling black night film festival”-д гранпри шагнал болон шилдэг зураачийн шагнал тус тус хүртэж байв. Мөн “Asian movie pulse” вэбсайтаас 2024 оны шилдэг 30 ази кино жагсаалтыг гаргахад эл жагсаалтын 22-т “Чимээгүй хотын жолооч” кино жагссан гэх амжилтуудыг гаргасаар байна.