“The MongolZ" баг шигшээ шатны эрхийн төлөө энэ сарын 25-ны өдөр “G2 esport” багтай тоглоно.
S Tier-ийн өндөр зэрэглэлийн тэмцээн болох “Blast Open Spring -2025” тэмцээнд манай улсаас “The MongolZ” , “The Huns Esports” багууд оролцож байгаа бөгөөд “The Huns Esports” баг “Team Falcons” багтай тулалдаж хасагдсан.
Харин “The MongolZ” баг хасагдах шатны тулааныг Team Liquid багтай хийж ялснаар шигшээ шатны эрхийн төлөөх тоглолтыг энэ сарын 25-ны өдөр 01:30 цагаас тоглохоор болжээ.