Ромын Пап лам Францис хоёрдугаар сарын 14-нд хатгалгаа авч хэвтэн эмчлүүлснээсээ таг чиг байсан. Тэгвэл тэр саяхан Ром дахь Гемелли эмнэлгээс гарсан байна.
Өдгөө 88 настай хамба лам эмнэлгээс гарсан бөгөөд эмч нар түүнийг Ватиканд дор хаяж хоёр сар амрах шаардлагатай гэж мэдэгджээ.
Сүүлийн таван долоо хоногийн хугацаанд тэрбээр амь нас нь аюулд орсон хоёр маш чухал үеийг давсан гэж Ромын Пап ламыг эмчилж байсан эмч нарын нэг доктор Сержио Альфиери хэлэв.
Тэрбээр бүрэн эдгэрээгүй ч уушгины хатгалгаа өвчнөөс ангижирсан байна. Тэр удахгүй хэвийн байдалдаа шилжиж ажлаа үргэлжлүүлэх боломжтой болно гэж эх сурвалжууд дурдав.
Пап лам Францис Ромын Католик Сүмийн удирдагчаар 12 жил ажилласан. Тэрбээр амьдралынхаа туршид олон тооны эрүүл мэндийн асуудалтай тулгарсан бөгөөд 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг авхуулсан гэдэг.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)