Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгчийг авлигын хэргээр баривчилсан үйл явдал өнгөрөгч дооо хоногийн сүүлээр болсон. Уг үйл явдлын улмаас Турк даяар олон арван мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцож байна.
Истанбул хотын дарга Экрем Имамоглу өнгөрсөн ням гарагт болсон санал хураалтаар Бүгд Найрамдах Ардын Намаас 2028 оны Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхээ гардах ёстой байв.
Түүнийг баривчилсны хариуд ням гаргийн шөнө тус улсад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд тохиолдож байгаагүй хамгийн аймшигтай эмх замбараагүй байдал өрнөж, цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий, резинэн сумаар буудсан байна.
Имамоглу түүнийг буруутгаж байгаа нь улс төрийн зорилготой гэж мэдэгдээд, цагдан хоригдохоосоо өмнө Х дээр “Би хэзээ ч бөхийхгүй” гэж бичжээ.
Эрдоган жагсаал цуглааныг буруушааж, Бүгд Найрамдах Ардын Намыг "Манай ард түмний амгалан тайван байдлыг алдагдуулж, туйлшруулж байна" гэж буруутгажээ. Ням гаргийн орой Истанбул хотын захиргааны ойролцоо цугласанхүмүүс тав дахь шөнөдөө Туркийн далбааг намируулан, цагдаа нартай тулгараад байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)