Анхны мэргэжлийн сагсан бөмбөгчид энгийн хувцас, гутал өмсдөг байлаа. Гэвч 100 гаруй жилийн өмнөөс сагсан бөмбөгийн гутланд хөлөнд сайн зохицож, өндөр түрийтэй, бат бөх ултай байх ёстой гэх мэт олон төрлийн шалгуур тавигдах болсон.
1917 онд гарсан Converse All Star нь сагсан бөмбөгийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн анхны гутал юм. Улмаар 1936 онд Converse брэнд дэлхийн хамгийн алдартай сагсан бөмбөгийн гутал үйлдвэрлэгч болсон байв. Учир нь АНУ-ын шигшээ баг тухайн оны Олимпод Chuck Taylor All Star загварын гутлыг өмсөн алтан медаль хүртсэн юм. Америкчууд энэ загварын улаан, цагаан судалтай эх оронч дизайн-д маш их дуртай байсан тул Дэлхийн II дайны үеэр Chuck Taylor All Star нь АНУ-ын армийн албан ёсны сургалтын гутал болж байжээ. Үүний үр дүнд Converse брэнд 50 жилийн турш зах зээлийг ноёрхож, XX зууны дунд үед АНУ-ын сагсан бөмбөгийн гутлын зах зээлийн 80%-ийг эзэмшиж байв. Тухайн үеийн хамгийн алдартай сагсан бөмбөгчид болон Жэймс Дин зэрэг алдартай жүжигчид Converse өмсдөг байсан нь уг брэндийн нэр хүндийг улам өсгөсөн юм.
Технологийн хувьсал
1950-1960-аад онд спортын салбарынхан сагсан бөмбөгийн гутлыг илүү удаан эдэлгээтэй байлгахын тулд даавууны оронд арьсаар хийх ёстой гэдгийг ойлгож эхэлснээр үдээсийг хөлд илүү сайн тааруулах боломжтой болгож, уламжлалт загвар нь илүү загварлаг болсон. Улмаар 1969 онд Adidas брэнд сагсан бөмбөгийн гутлын салбарт шинэ эрин үеийг эхлүүлсэн Superstar загварыг танилцуулсан бөгөөд энэ нь одоо ч домогт загваруудын нэг гэж тооцогддог.
Superstar нь хамгаалалттай бүтэн резинэн хоншоор болон талбай дээр мөр үлдээдэггүй ул гэх мэт онцлогуудаараа олны анхааралд өртөж байв. Төд удалгүй NBA-ийн тоглогчдын 75%-аас илүү нь, тэр дундаа домогт Карим Абдул-Жаббар хүртэл Adidas Superstar руу шилжсэн. Өнөө үед энэхүү загвар нь сагсан бөмбөгийн зориулалтаар хуучирсан боловч өдөр тутмын кет хэлбэрээр ашиглагдсан хэвээр бөгөөд 1xBet Монголын хэрэглэгчид ч энэ загварт дуртай!
Nike Air Force One
1970-аад онд Nike брэнд Adidas-тай өрсөлдөж, сагсан бөмбөгийн гутлын зах зээлд тэргүүлэхийг зорьж эхэлсэн. Тэд хэд хэдэн шинэлэг загваруудыг танилцуулж, гутлыг илүү хөнгөн болгохын тулд хэрэглээнээс гараад байсан даавууг ашиглаж эхэлсэн. Гэхдээ жинхэнэ хувьсал авчирсан загвар нь 1982 онд гарсан Air Force One байлаа. Nike брэнд сагсан бөмбөгийн гутлын салбарт тэргүүлэхийн тулд агаар дүүргэсэн капсул ашиглан зөөлөвчтэй технологи нэвтрүүлсэн бөгөөд үүнээс үүдэн "Air" гэсэн үг нэрэнд нь орсон юм.
Nike Air Jordan
1985 онд Nike брэнд өсөж буй NBA-ийн од, Chicago Bulls-ын Майкл Жордонтой хамтран ажиллах гэрээ байгуулж, Air Jordan гутлыг танилцуулсан. Майкл Жорданы алдартай болох хурдтай зэрэгцэн энэ загвар борлуулалтын хит болж байлаа. Өдгөө Air Jordan загвар нь олон шинэчлэлтээр дамжин 40 жилийн турш шилдэг борлуулалттай хэвээр үлджээ. Сүүлийн хэдэн арван жилийн турш үйлдвэрлэгчид сагсан бөмбөгийн гутлын технологийн өрсөлдөөнд орсон ба одоо үед эдгээр гуталнууд Формула-1-ийн машин шиг дэвшилтэт загвартай болсон бөгөөд зөвхөн тамирчид бус, хэзээ ч сагсан бөмбөг тоглож үзээгүй хүмүүс ч өдөр тутамдаа ашигладаг болжээ.
1xBet-ийн тухай
1xBet нь 2007 онд байгуулагдсан бөгөөд олон жилийн турш дэлхийн спорт цахим тааврын салбарт тэргүүлэгчдийн нэг байсаар ирсэн. Тоглогчид уг брэндийг зах зээлийн өргөн сонголт, өгөөмөр урамшуулал бүхий сонирхолтой промонууд, мөнгө байршуулж, татах олон аргын боломж зэрэг давуу талуудаас нь шалтгаалан үнэлдэг. 1xBet нь FC Barcelona, Paris Saint-Germain, LOSC Lille, Италийн Serie A, FIBA, Volleyball World зэрэг дэлхийн хэмжээний спортын клуб, байгууллагуудын албан ёсны түнш бөгөөд олон нэр хүндтэй мэргэжлийн шагналуудад нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Тус платформыг сар бүр дэлхий даяар 3 сая гаруй тоглогч ашигладаг. Найдвартай спортын цахим тааврын платформын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 1xBet Монголын албан ёсны вэбсайтын "Бидний тухай" хэсэг болон гар утасны аппликейшнээс авах боломжтой.