Олон улсын жүдо бөхийн холбооны цуврал дөрөв дэх тэмцээн "Тбилисийн Их дуулга" Гүржийн Тбилис хотноо өнөөдөр эхлэх гэж байна. Уг тэмцээнд 52 орны 385 жүдоч барилдах юм. Манай улсаас эрэгтэй 11, эмэгтэй есөн жүдоч зодоглохоор болжээ.
Эрэгтэй:
- 60 кг - К.Ёолк, Э.Ариунболд,
- 66 кг -Ё.Басхүү, Ө.Бямбасүрэн,
- 73 кг - О.Уранбаяр, Л.Анхзаяа,
- 81 кг - О.Шинэбаяр,
- 90 кг - Ц.Ган-Эрдэнэ, Б.Мөнхбаяр,
- -100 кг - Б.Хүдэрчулуун,
- +100 кг -д Б.Гончигсүрэн
Эмэгтэй:
- 48 кг - Г.Наранцэцэг, Ж.Анударь,
- 52 кг - М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од,
- 57 кг - М.Ичинхорлоо, Т.Ариунзаяа,
- 70 кг - Д.Есүй,
- -78 кг - А.Дуламсүрэн,
- +78 кг - А.Адъяасүрэн
Монголын жүдо бөхийн шигшээ багийнхан 2025 оны анхны Парисын Их дуулгаас ганзага хоосон ирсэн.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)