Унгарын Ерөнхий сайд Виктор Орбанаас бусад ЕХ-ны удирдагчид оролцсон дээд хэмжээний уулзалтын үеэр тэд цаашид хориг арга хэмжээ авах замаар Орост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.
Брюссельд болсон уг хуралд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский цахимаар оролцсон байна. Түүнтэй хэлэлцээ хийсний дараа тус холбооныхон ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, одоо байгаа арга хэмжээгээ бэхжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.
Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ЕХ-ны байр суурийг дэмжихээс татгалзсан юм.
Украйны асуудлаар эсрэг байр суурьтай байгаа нь Унгар улс ЕХ-ноос гарах шийдвэрт хүргэж болох талтай.
Зеленский ЕХ-ны удирдагчдад хандан "Орост үзүүлж буй дарамт шахалтаа бүү бууруул. Орос манай нутгаас гарч, бидэнд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах хүртэл хориг арга хэмжээ хэвээр байх ёстой" гэжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)