АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр амласан амлалт, зарим консерваторуудын удаан хүлээсэн зорилгыг биелүүлж, АНУ-ын Боловсролын яамыг татан буулгах захирамжид гарын үсэг зурлаа.
Д.Трамп тус агентлагийг "амьсгалж чадахгүй байна" хэмээн буруутгаж, хураан авсан мөнгөө муж улсдаа буцааж өгөхөө амлав.
"Бид үүнийг аль болох хурдан хаах болно" гэж Трамп хэлсэн ч Цагаан ордон тус агентлагийг шууд хаахад Конгрессын акт шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Өнгөрсөн долоо хоногоос тус агентлагийн 50 хувь буюу 2100 гаруй ажилчныг цомхотгож эхэлсэн.
Пүрэв гарагт Цагаан ордонд Трамп "АНУ боловсролд бусад улс орнуудаас илүү их мөнгө зарцуулдаг" хэмээгээд гэвч оюутан сурагчид нь сүүл мушгиж байгаад уг яамыг буруутгав.
Цагаан ордон түүний засаг захиргаа хуулийн хүрээнд уг яамны үлдсэн хэсгийг цомхотгохоор хөдөлнө гэж мэдэгдэв.
Л.Баяр