Монголын Үндэсний дээд лигийн Плей-офф хагас шигшээ цувралын тоглолтууд өнөөдөр эхэлнэ. Тухайлбал, өнөөдөр 19:10 минутанд Хасын хүлэгүүд, Сэлэнгэ бодонс багуудын өрсөлдөөн эхлэх юм.
NBA-ын шилдэг тоглогч ДеМаркус Казинсыг эгнээндээ нэгтгэсэн Сэлэнгэ бодонс баг 2024-2025 оны улиралд аваргаар тодорч, Зүүн Азийн лигт тоглох том амбицтай яваа. Тэр зорилгоо биелүүлэхийн тулд “Хүлэгүүд”-ийг хожих даалгавартай тулгарч байна.