АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьснаас нэг хоногийн дараа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй нэг цагийн турш утсаар ярьжээ.
Зеленский дараа нь Трампын удирдлага дор "энэ жил тогтвортой энх тайванд хүрч чадна" гэж итгэж байгаагаа мэдэгдэв.
Украины атомын цахилгаан станцыг АНУ эзэмшиж болзошгүй талаар мөн хэлэлцсэн гэж Цагаан ордон мэдэгдсэн ч Зеленский дараа нь энэ нь зөвхөн Оросын мэдэлд байдаг "Запорожье" байгууламжийн тухай байсан гэдгийг тодотгов.
Л.Баяр