Дуучин Сиа хоёр дахь нөхөр Даниел Бернардаасаа салах шийдвэр гаргаж, өргөдлөө өгчээ. Сиа Фурлер Лос Анжелес хотод лхагва гарагт гэрлэлтцуцлуулах өргөдлөө өгсөн гэж эх сурвалжууд мэдээндэ дурджээ.
Тэдний салалтын шалтгаан нь "эвлэршгүй" аж. Баримт бичигт дурдсанаар хосууд 2022 онд албан ёсоор гэрлэсэн. Түүний нөхөр “Unstoppable” хамтлагийн дуучин Бернард юм. Хосууд 2024 онд Сомерсо нэртэй анхны хүүхдээ өлгийдөн авчээ.
Сиа шүүхээр хүүхдийнхээ хууль ёсны асран хамгаалагчийн эрхийг олж авахаар хөөцөлдөж байгаа сурагтай. Австрали гаралтай дуучин бүсгүй өмнө нь 2014-2017 онд Эрик Андерс Лангтай ханилж байсан юм.
Тэр бага хүүгээ төрүүлэхээсээ өмнө 2024 онд эмээ болсон гэдэг. Тодруулбал, 2019 онд асрамжийн газраас 18 настай хоёр хүү өргөж авчээ. 2020 онд тэрбээр бага хүү нь аав болсныг илчилсэн.
"Миний бага хүү хоёр хүүхэдтэй болсон. Би үнэхээр эмээ болчихлоо" гэж тухайн үед ярьж байв.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)