Гурван долоо хоногийн өмнө Цагаан ордонд болсон ширүүн маргааны дараа болж буй АНУ-ын Ерөнхийлөгч болон Украины Ерөнхийлөгч хоёрын анхны яриа хэлэлцээ эерэг төгслгөл өгүүлэв. Доналд Трамп, Владимир Зеленский нар лхагва гарагт “утсаар ярьсан нь үрдүнтэй байсан” гэж Трамп мэдэгджээ.
Зеленский Трампын саналыг "эерэг" хэмээн тодорхойлж, Трампын Владимир Путинтай тохиролцсон хэсэгчилсэн гал зогсоох гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ мэдэгдэв. Киевт агаарын довтолгооноос хамгаалах батерейг нэмж нийлүүлэх Украины хүсэлтэд Трамп туслахаа амласан гэж Цагаан ордон мэдэгдлээ. Тэд хоорондоо нэг цаг орчим утсаар ярьсан.
Трамп, Зеленский нарын сүүлчийн уулзалт хоёр ерөнхийлөгч болон АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс нарын хооронд ширүүн өрнөсөн билээ. Тэр цагаас хойш Зеленский Трамптай харилцаагаа хэвийн болгохыг эрмэлзэж байсан. Лхагва гарагт тэрбээр Трампад олон удаа талархал илэрхийлж, гал зогсоох төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ.
"Бид хэсэгчилсэн гал зогсоох хэлэлцээрийг хэрэгжүүлэх, өргөжүүлэхтэй холбоотой техникийн асуудлыг шийдвэрлэхийг багуудад даалгасан" гэж Зеленский дуудлагын дараа Telegram дээр бичжээ. Өмнө нь Украин, АНУ-ын хэлэлцээний багууд гал зогсоох төлөвлөгөөг тохирсон ч Путин үүний оронд эрчим хүчний дэд бүтцэд харилцан цохилт өгөх, Хар тэнгист гал зогсоохыг түр зогсоохыг санал болгосон. Мөн бусад орнууд Украинд дэмжлэг үзүүлэхээ больсон цагт дайн дуусна гэж хэлсэн юм.
Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков лхагва гарагт хэлэхдээ, гал зогсоох хэлэлцээр нь зөвхөн эрчим хүчний салбарт хамаарна гэж мэдэгдсэн бөгөөд лхагва гарагт Цагаан ордны мэдэгдэлд мөн зөвхөн эрчим хүчний талаар дурдсан тул гал зогсоох хэлэлцээрийн нарийн ширийнийг тодорхойгүй орхижээ.
Л.Баяр