Финлянд улс Дэлхийн аз жаргалын тайлангийн чансааг дахин тэргүүлж байгаа бол АНУ 24-т бичигдэж, түүхэн хамгийн доогуур байр эзэллээ. Жил бүр гардаг уг удаагийн тайлан нь НҮБ-аас гуравдугаар сарын 20-ны өдрийг "Олон улсын аз жаргалын өдөр" болгон тэмдэглэдэгтэй холбоотой.
Энэхүү тайланг дэлхийн 140 гаруй орны иргэдийн "Gallup World Poll"-ын мэдээлэлд тулгуурлан гаргажээ. Улс орнуудыг өмнөх гурван жилийн дундаж амьдралын үнэлгээнд үндэслэн аз жаргалаар эрэмбэлдэг бөгөөд энэ тохиолдолд 2022-2024 оныг хамруулсан гэсэн үг. Уг тайлан нь Гэллап, Оксфордын сайн сайхан байдлын судалгааны төв, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдлийн сүлжээ, редакцын зөвлөлийн хамтын ажиллагаа юм.
Судалгаанд оролцогч бүр амьдралаа бүхэлд нь үнэлэхийг хүсдэг бөгөөд эдгээр амьдралын үнэлгээнд үндэслэн зэрэглэлийг гаргадаг. Дараа нь тайланд нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, дундаж наслалт, эрх чөлөө, өгөөмөр сэтгэл, авлигын талаарх ойлголт зэрэг амьдралын үнэлгээг тайлбарлахад туслах зургаан гол хувьсагчийг авч үзсэн. Хамгийн хачирхалтай Дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтын эхний 20-т нэг ч Азийн улс байсангүй. Түүнчлэн манай улс 77 дугаар байрт бичигджээ.
2025 оны дэлхийн хамгийн аз жаргалтай 20 улс
1. Финланд
2. Дани
3. Исланд
4. Швед
5. Нидерланд
6. Коста Рика
7. Норвеги
8. Израиль
9. Люксембург
10. Мексик
11. Австрали
12. Шинэ Зеланд
13. Швейцарь
14. Бельги
15. Ирланд
16. Литва
17. Австри
18. Канад
19. Словени
20. Чех
Л.Баяр