АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины энхийн хэлэлцээрийн санал, болзлуудыг Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихын өмнө тохиролцсон гэж мэдэгдлээ.
Трамп мягмар гаргийн өглөө Путинтэй ярилцана гэж "Truth Social" сайтад нийтэлжээ. Хэлэлцээрээр олон асуудлыг ярилцах бөгөөд наана нь сайтар боловсруулах шаардлагатай байгаа гэнэ.
"Долоо хоног бүр 2500 цэрэг амиа алддаг. Энэ дайн дуусах ёстой. Би Ерөнхийлөгч Путинтэй ярихыг тэсэн ядан хүлээж байна" гэж Трамп бичжээ. Тэрбээр өмнө нь сэтгүүлчдэд хэлэхдээ "Бид гал зогсоох, энх тайвны гэрээ байгуулж чадах эсэхийг удахгүй харах болно. Би үүнийг хийж чадна гэж бодож байна" гэж хэлсэн удаатай.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт "Путин дайныг удаашруулж, цаг хожиж байна. Тэр энэ саналыг аль эрт сэдэж, хэрэгжүүлж болох л байсан" гэж буруутгасан.
ОХУ-ын тал Курск хотыг бүрэн хяналтдаа авсан энэ цаг үед барууныхан уг асуудалд оролцох нь мэдээж. Тухайлбал, Францын Ерөнхийлөгч Макрон, Канадын шинээр сонгогдсон Ерөнхий сайд Марк Карни нар барууны улсууд Украиныг дэмжиж байгаа бөгөөд Оросоос "тодорхой амлалт"-ыг шаардах болно гэдгээ онцолжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)