Дани улсын Копеханген хотноо энэ сарын 19-нд эхлэх “Blast open spring 2025” тэмцээнд “The MongolZ” баг оролцохоор болжээ.
Эхний тоглолт гуравдугаар сарын 21-ний 00:00 цагт АНУ-ын М80 багийн эсрэг тоглоно.
Тус тэмцээн нь S Tier-ийн өндөр зэрэглэлийн тэмцээн бөгөөд 400,000 ам долларын шагналын сантай бөгөөд түрүүлсэн баг 150,000 ам доллар авах юм. “The MongolZ” баг М80 багийг ялвал NAVI болон FURIA багуудын аль ялсан багтай учраа таарна.
Г.Хоролмаа