Манчестер Юнайтед клуб санхүүгийн хувьд тогтвортой байхыг зорьж байгаа тул улирлын тоглолтуудынхаа тасалбарын үнийг гурав дахь жилдээ 5 орчим хувиар өсгөж байна.
"Манчестер Юнайтед" багийн хөгжөөн дэмжигчдийн энэ нь муу мэдээ юм. Юнайтедын хөгжөөн дэмжигчид клубт үнийг өргөн цар хүрээтэй царцаах уриалгыг өгсөн ч үл тоомсорлосоор байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
Өнгөрсөн жил клубийн хамтран эзэмшигч болсноосоо хойш Сэр Жим Рэтклифф болон түүний "Инеос" групп клубийн санхүүг сайжруулахыг хичээсэн ч үр дүнд хүрсэнгүй. Хөгжөөн дэмжигчдийнх нь эсэргүүцэл өнгөрсөн долоо хоногт Арсеналтай хийсэн тоглолтын үеэс эхэлсэн юм.
Юнайтедын гүйцэтгэх захирал Омар Беррада клуб "Шударга боломжийн үнийн багц гаргахын тулд шаргуу ажилласан. Үйл ажиллагааны зардлын тасралтгүй өсөлтийг нөхөхийн тулд шинэ өөрчлөлтүүдийг хийж байна" гэж мэдэгдэв.
Хөгжөөн дэмжигчдийн зүгээс "Бид клубээ эргүүлэн авахыг хүсч байна. Чиний өр, биднийх биш" гэсэн утга бүхий уриа, лоозон барин эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Л.Баяр