Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Зэвсэгт хүчний жанжин штабынхаа дарга Анатолий Баргилевичий Батлан хамгаалах яамны ахлах байцаагч болгож, оронд нь Андрей Гнатовыг томиллоо.
"Тэр бол байлдах гэж төрсөн хүн. Түүний даалгавар бол байлдааны талбарт амжилт авчрах явдал юм... Манай бригадын дайнаас сурсан бүх зүйлийг төлөвлөлтийн түвшинд 100 хувь хэрэгжүүлэх ёстой" гэж Зеленский хэлэв.
Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров “Бид Украины зэвсэгт хүчний байлдааны үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд системтэйгээр өөрчилж байна. Үүнд командлалын тогтолцоог өөрчлөн зохион байгуулж, тодорхой стандартуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэв.
Л.Баяр