Тайваньд амьдардаг Хятадын инфлюенсерийг хэд хоногийн дотор арлыг орхих ёстой, эс бөгөөс албадан гаргана гэж мэдэгдэв. Тайваний эрх баригчид Хятад инфлюенсер тус арлыг хүчээр авах санааг дэмжсэн видео нийтэлсний дараа ийм шийдвэр гаргаж байна.
Энэхүү үйл явдал нь хоёр улсыг дамнасан хурцадмал байдал нэмэгдэж, ардчилсан засаглалтай Тайвань улс дотооддоо "Хятадын нөлөөллийн ажиллагаа байна" гэсэн хардлага эрчийг авч байгаа оргил үед болж байна.
Сошиал нөлөөлөгчийн визийг хүчингүй болгосон Тайваний Үндэсний Цагаачлалын Агентлагаас гаргасан мэдэгдэлд, түүний зан байдал нь хурц, тэр Тайваний тусгаар тогтнолыг устгахыг дэмжиж байгаа бөгөөд Тайваний нийгэмд үүнийг үл тэвчинэ гэжээ.
Лиу овогтой эмэгтэй Тайвань эртэй гэр бүл болсон нэгэн бөгөөд гэрлэснийхээ дахаа Хятадаас Тайвань руу хараат визээр суурьшсан аж. Лиу гуравдугаар сарын 24-ний дотор албадан гаргана. Эсвэл тэр өөрөө уг хугацаанаас өмнө нь явах ёстой гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.
Мөн тэрбээр таван жилийн турш өөр хараат виз мэдүүлэх боломжгүй болно. Тайваньд Яяа нэрээр олон нийтийн сүлжээгээр алдаршсан Лиу Бээжинг дэмжиж байгаа тухай видеогоо байнга нийтэлдэг. Бичлэгүүдлээ Лиу "Тайвань муж" гэх хэллэг ашиглаж, Тайвань бол "Хятадын салшгүй нэг хэсэг" гэсэн Хятадын төрийн яриаг дурддаг. Хятад улс өөртөө засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзсээр ирсэн. Гэсэн хэдий ч Тайвань өөрийгөө Хятадаас хамааралгүй гэж эсэргүүцсээр ирсэн.
Л.Баяр