Хэдэн сарын турш үргэлжилсэн хурцадмал байдлын дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху тус улсын Аюулгүй байдлын албаны дарга Ронен Барыг огцруулахаар хөөцөлдөж байгаагаа мэдэгдэв.
Нетаньяху Бартай уулзаж, түүнийг огцруулах саналыг энэ долоо хоногт Засгийн газарт оруулахаа мэдэгдсэн гэж түүний ажлын албанаас ням гарагт мэдэгдэв.
Нетаньяху Барыг огцруулахыг засгийн газарт олонхийн дэмжлэгтэй гэж үзэж байгаа ч Израилын Дээд шүүх давж заалдсан байх магадлалтай.
Бар мэдэгдэлдээ албан тушаалаасаа буухаасаа өмнө тодорхой үүрэг хариуцлагаа биелүүлэх бодолтой байна.
"Аюулгүй байдлан албаны тэргүүний итгэлийн үүрэг бол юуны түрүүнд Израилын иргэдэд хүлээсэн үүрэг. Миний бүх үйлдэл, шийдвэрийн үндэс нь үүнтэй нягт холбоотой" гэж Бар мэдэгдсэн байна. Ням гарагт гаргасан уг шийдвэр нь Нетаньяху Бард итгэх иьгэлээ алдсан гэх хардлагыг төрүүлж буй.
Л.Баяр