Перугийн нэгэн загасчин далайд 95 хоног төөрсний эцэст Номхон далайгаас эсэн мэнд олдсон тухай Перугийн төрийн мэдээллийн "Андина" агентлаг бямба гарагт мэдээлэв.
61 настай Максимо Напа Кастро 12 дугаар сарын 7-нд тус улсын өмнөд хэсэгт орших далайн эргийн Маркона хотоос загас агнуурын завиар хөдөлсөн боловч цаг агаарын таагүй байдлаас болж замаа алдсан байна.
Гуравдугаар сарын 11-нд түүнийг Эквадорын загас агнуурын завь Перугийн хойд хэсгийн эрэг орчмын биеийн байдал нь маш хүнд байдалтай байхад нь олсон аж.
Напа Кастро завинд тогтсон борооны ус ууж, шавьж, шувуу, яст мэлхий идсээр амьд үлдэж чадсан тухайгаа нулимс дуслуулан ярьжээ.
Тэрбээр сүүлийн 15 хоног идээгүй гэж Ройтерс агентлаг мэдээллээ.
Л.Баяр