Австралийн 17 настай Гөут Гөүт энэ жил 200 метрийн зайд дэлхийн хамгийн хурдан гүйгч гэдгээ харуул байна. Куинслэнд мужийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо тэр 20.05 секундын амжилтыг үзүүлсэн нь хувийн дээд амжилтаа 0.01 секундээр ахиулсан явдал байв. Дараа нь финалд уралдаж 19.98 секундын амжилтаар бариалсан нь 20 секундын саадыг давсан Австралийн анхны тамирчин гэх алдрыг хүртээв.
Тэрбээр 12 дугаар сард 16 настайдаа Австралийн 200 метрийн гүйлтийн дээд амжилт буюу 1968 оноос хойш тогтоосон Пертер Норманы 20.06 метрийн амжилтыг эвдсэн.
Өмнөх өдөр нь тэрээр 18-аас доош насныхны 100 метрийн гүйлтийн түүхэн дэх хамгийн хурдан амжитлтаар дөрөвт бичигдэж болзолоо хангасан. Уг тэмцээнд тэр хувийн дээд амжилтаа 10.04 болгожээ.
Хэдийгээр түүний ням гаргийн финалд шалгарсан хугацаа нь дээд амжилтын номонд тооцогдохгүй ч Гөут 200 метрийн зайд 20 секундээс доош хугацаанд замаа дуусгасан 20-оос доош насны долоо дахь тамирчин боллоо.
Энэ амжилт нь мөн Ипсвичийн ахлах сургуулийн сурагч түүний хувьд хөнгөн атлетикийн бүх цаг үеийн шилдэг тамирчдын нэг болж чадна гэсэн нэмэлт нотолгоо юм. Домогт Усэйн Болт өсвөр насандаа түүнтэй ижил амжилтыг үзүүлж байсан аж. Бямба гарагт тэр 20 хүртэлх насны 100 метрийн гүйлтийн тэмцээнд 10.38-аар бариалжээ.
Л.Баяр