Элон Маскийн эзэмшдэг олон нийтийн мэдээллийн хэрэгслийн X платформ Даваа гаргийн өглөө саатсан бөгөөд энэ нь АНУ болон Их Британийн олон мянган хэрэглэгчдэд нөлөөлсөн юм.
Даваа гаргийн өглөө богино боловч мэдэгдэхүйц өсөлт гарсаны дараа Их Британийн хэрэглэгчдийн дунд 8000 гаруй тасалдал гарсан байна.
Зарим хэрэглэгчдийн хувьд холболтын асуудал үдээс хойш хүртэл үргэлжилсэн.
Маск энэ тасалдал нь "Украины нутаг дэвсгэрээс улбаатай кибер халдлага"-аас болсон гэж мэдэгджээ. Гэвч Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг байнга шүүмжилдэг технологийн тэрбумтан уг мэдэгдлийг батлах ямар ч нотлох баримтыг гаргаж ирээгүй байна.
Өмнө нь тэрбээр X хуудсанд тасалдлын тухай "том бүлэг эсвэл аль нэг улс оролцож байна" гэж нийтэлсэн.
Л.Баяр