АНУ-ын Техас мужид 14 настай охин зодооны үеэр ангийнхаа хүүхдэд хутгалуулж амиа алдсан хэрэг гарчээ.
Хэрэг явдал өнгөрсөн даваа гарагт Остин хотоос хойш нэг цагийн орчимд орших Киллин хотын Рой Ж. Дунд сургуульд болсон аж. Хэргийн газар руу түргэн тусламжийн эмч нар очиход бүх зүйл оройтсон байжээ.
Хэрэгтэн нь мөн насанд хүрээгүй эмэгтэй байсан гэж Киллиний цагдаагийн газраас батлав. Цагдаагийнхан уг хэргийг хүн амины хэрэг хэмээн шалгаж байна.
Л.Баяр