АНУ-ын төлөөлөгч ХАМАС бүлэглэлтэй нууцаар хэлэлцээ хийсэн нь Нетаньяхугийн засаг захиргааг бухимдуулж байна. Израилын оролцоогүй уг хэлэлцээрт ХАМАС гал зогсоох, хоригдлуудыг солилцох санал тавьсан гэж төлөөлөгч Адам Бейлер хэлэв.
Бенжамин Нетаньяхугийн засаг захиргаа болон түүний Израил, АНУ дахь хуучинсаг үзэлтнүүдийн дургүйцлийг хүргэсэн арын яриа хэлэлцээний үеэр ХАМАС 5-10 жилийн хугацаанд гал зогсоох, хоригдлуудыг бүрэн солилцох санал тавьсан гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн барьцааны асуудал хариуцсан тусгай элч Адам Бейлер Израилын олон нийтийн телевизийн Кан Ньюс агентлагт хэлэхдээ, ХАМАС эцэст нь Газын зурваст зэвсгээ хаяж, эрх мэдлээ орхино гэдэгт итгэж байна гэжээ.
Тэрбээр энэхүү цуврал ярилцлага нь АНУ-ын байр суурийг тайлбарлах зорилготой гэж хэлсэн ч Вашингтоныг "Израилын төлөөлөгч биш" гэж боддогоо хэлсэн аж.
Эдгээр мэдэгдэл нь Нетаньяхугийн стратегийн асуудал эрхэлсэн зөвлөх Рон Дермерийн хөшигний ард, мөн хэт үндсэрхэг үзэлтэй сангийн сайд Безалел Смотрих зэрэг засгийн газрын баруун жигүүрийн хүмүүсийн уур хилэнг өдөөсөн гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Л.Баяр