“Бүргэдийн баяр-2025” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт энэ амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өнөөг хүртэл хадгалагдаж иржээ.
Монгол Улс уг уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байдаг.
Энэ жилийн бүргэдийн баяраар олон тэмцээн, уралдаан, сонирхолтой үзүүлбэр, үйлчилгээг зохион байгуулжээ. Тухайлбал, үндэсний хувцсаараа гоёсон бүргэдчид гаршуулсан бүргэдээ гарын шуун дээрээ суулгаж, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаж үзүүлбэр үзүүллээ. Ийнхүү уншигч та бүхэнд Бүргэдийн баярын үеэр бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна.