Азийн снөүбоардын өсвөрийн тэмцээнд Монголын тамирчид 2 мөнгө, 1 хүрэл, +18 про ангилалд 1 хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, өнөөдөр БНХАУ-н “Zhang Jia Kou” хотод болсон PSA Asia , PSA kids Азийн параллел слаломын тэмцээнд Монголын снөүбоардын холбооны тамирчид оролцсон билээ.
Тухайлбал, параллель слаломын ангилалд Монгол Улс, БНХАУ-ын нийт 33 хүүхэд уралдаж, эрэгтэйчүүдийн төрөлд М.Тэгшдүүрэн 3-р байр эзэлж хүрэл медаль, эмэгтэйчүүдийн төрөлд М.Есүй Д.Ууганзаяа нар мөнгөн медаль тус тус хүртэв. Түүнчлэн насанд хүрэгчдийн мэргэжлийн ангилалд манай тамирчин Г.Зоригт хүрэл медаль хүртсэн юм.
Мөн ММСХ-ны снөүбоард (snowboard)-ын баг тамирчид маргааш жиант слалом төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.
Ташрамд дурдахад, Снөүбоард нь өвлийн олимпийн төрөл бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрчимтэй хөгжиж буй спорт юм.